Хорь гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй “Дашбалбар сан”-гаас салбарлан “GUNU паблишинг” компани төрөн гарсан билээ.
Бид дэлхийн сонгодгууд болон шилээвэр бүтээл, номуудыг сорчлон орчуулж хүргэхээс гадна Монголынхоо сор болсон бүтээлүүдийг эрхэм уншигчдынхаа оюунд хөрөнгө оруулахаар хүргэж байна.
“GUNU” цаашид өөрийн гэсэн шинэ үеийн зохиолын баатруудтай болох бөгөөд адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын компаниудын жишгээр оюуны өмчийг дээдлэн гадаад, дотоодын зохиолч, яруу найрагч, уран бүтээлчидтэй гэрээ байгуулан хамтран ажиллахыг зорьж байна.
Манай хамт олон чадварлаг залуусаас багаа бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн шилдэг орчуулагчидтай, зохиолч, яруу найрагчидтай хамтран ажиллахдаа хэзээд таатай байх болно.
Эрхэм уншигчид манай цахим хуудсаар зочилж, бидний хэвлэсэн ном, бүтээлтэй холбоотой мэдээ мэдээлэл, номтой холбоотой шүүмж, шинэ мэдээллүүд, уншигчдын болон зохиогчийн ярилцлагуудыг шимтэн уншина уу.