Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар нарын нэрэмжит наадмын тэргүүн байр буюу 10 сая төгрөгийн шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш хүртжээ.
Ийн эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхээр зорилгоор яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагнал болох 10 сая төгрөгийн шагналын сантай наадам энэ сарын 26-нд “Corporate hotel and Convention center”-д болж өндөрлөлөө.
Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт 200 гаруй яруу найрагчдын дунд болж, шилдэг 21 яруу найрагчийн бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулжээ. Хоёрдугаар шатанд эдгээр яруу найрагчид эх орон, эх орончдын тухай шүлгээр өрсөлдөж, шилдэг 10 бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж, түүнээсээ дахин шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан байна.
Шилдгээр шалгарсан найрагчид
- 10 сая төгрөгийн шагнал- Оюунцэцэгийн Цэнд-Аюуш /Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч/
- Таван сая төгрөгийн шагнал-Хаянхярваагийн Алагаа /Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн/
- Таван сая төгрөгт ном хэвлүүлэх эрх-Аюурбуньяагийн Лхагва / Монголын зохиолчдын эвлэлийн шагналт/ нар шагналын эзэд болж, шагналаа гардан авчээ.
О.Дашбалбар сан 2018 он.