Бусад халимнууд сонсож чадахгүй өндөр давтамж дээр ярих цор ганц халим. Түүний дуу хязгааргүй уужим далайн дунд цуурайтах ч түүнийг хэн ч сонсохгүй. Эрдэмтэд түүнийг дэлхий дээрх хамгийн ганцаардмал амьтан хэмээн нэрлэжээ. Харанхуй, хүйтэн далайн гүнд орь ганцаараа байх тэр мэдрэмж ямар гунигтай бол оо.
Бид ч гэсэн хэн нэгний дуу хоолойг анзаарагагүйн улмаас сонсож чадалгүй өнгөрүүлж байгаа юм биш биз. Эрдэмтэд 1980-аад оны дунд үеэс эхлэн бусад халимнуудаас илүү өндөр давтамж дээр авиа гаргадаг халимны төрлийг нээсэн.
Халимнууд 10-30 герцийн авиа гаргадаг бол тэр халим илүү өндөр 52 герцийн авиа гаргадаг тул бусад халимны сүрэгтэйгээ нэгддэггүй, ганцаараа явдаг байна. Энэ халим нь наймдугаар сараас 12 дугаар сарын хооронд Номхон далайд, бусад үед Берингийн тэнгис, Алякс, өмнөд Калифорнийн эргээр нутагладаг. Өдөрт 30-70 км-ийн хурдаар жилд 10000 км зам туулдаг байна.
“52 герцийн халим” ном хүмүүс бид нэг нэгнийхээ дотоод сэтгэлд юу болж байгааг тэр бүр анзааралгүй, түүний сэтгэлийн хашгираан, зовлон жаргалыг сонсолгүй, ганцаардсаныг нь анзааралгүй өнгөрөөснөөр юунд хүрдгийг, хэрэв анзаарвал юу болохыг унших болно. Мачида Сонокогийн “52 герцийн халим” ном 2021 онд Японд бестселлер болж, шуугиан тарьсан бөгөөд “Гуну паблишинг” монгол уншигчдынхаа оюуны санд хөрөнгө оруулахаар албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.
Leave a Reply