Энэ номын сэтгэгдэл бичих зав өнөөдөр л гарлаа. Сарын өмнө Тодролынхоо /Todrol Erdenesan/ орчуулсан номыг хүлээн аваад уншиж ер амжихгүй байсаар уншиж дууслаа. Цайны цагаараа, өглөө орой ажилдаа явах харих замдаа, лифт хүлээнгээ лифтэнд гээд хуудас хуудсаар нь уншсаар дууслаа. Дуусах дөхөх тусам маш сонирхолтой олон ангит кино дуусчих гээд байгаа юм шиг гамнан гамнан уншлаа. Аргагүй япон даяар bestseller болсон ном юм байна аа. Хэд ч уйлав, хэд ч эморов бүү мэд. Хүн гэдэг ямар их тэсвэр тэвчээрийн туйл байдаг гэдгийг, ээж гэдэг хүн, эмэгтэй хүн юу ч болж хувирах зөөлөн бөгөөд хатуу сэтгэлтэн, багш гэдэг хүн юуг мэдэж байх ёстойг, найз гэж хэн бэ, хайр үзээгүй хүн бусдыг ч мөн хайрладаггүйг, хайрлаж байгаа нь энэ гэж буруу хүмүүжүүлэх нь хожмоо ямар араатан болох, энэ нийгэм ер нь яачихаад байгааг ухааруулсан “аймар” ном юм аа. Хүчирхийлэл хамгийн дотны хүнээс үүсдэг байхад хаа хамаагүй хэн нэгэн аврах, багш сурган хүмүүжүүлэгч та хамгаалж байгаа гэж бодох ч эсрэгээрээ хүүхдийг ямар аймар хүчирхийлэл рүү түлхэж байгаагаа мэдэхгүй байх зэргээс уншаад ухаарах, гүн гүнзгий ухаж ойлгох зүйл ихтэй ном юм. Энэ өдөр энэ номыг уншаарай гэж уриалмаар байна. Ялангуяа ээж нар сурган хүмүүжүүлэгч багш нар заавал уншаарай.


Leave a Reply