Та ном унших дуртай юу? Тэртээ хэдэн мянган жилийн өмнө хэдхэн ширхгээр гарч, үнэ цэнэтэйд тооцогдож байсан номыг бид өдгөө асар бага өртгөөр худалдан авч унших боломжтой болжээ. Гэтэл номын цаад үнэ цэнэ хэзээ ч алдсангүй. Хүнийг номонд хэрхэн ханддагаар өөр хүнд хэрхэн хандаж болохыг тодорхойлдог гэдэг ч үг бий. Ингээд номын тухай сонирхолтой хэдэг баримтыг хүргэж байна.
- Археологийн олдвороос үзэхэд хамгийн анхны ном 2000 гаруй жилийн өмнө бий болжээ. Эдгээр номыг мод, зөгийн балаар хийсэн аж.
- Гэхдээ үүнээс ч эртний нэг ном байдаг нь Приссийн гар бичмэл юм. Энэ ном 5500 орчим жилийн настай. Үүнийг муутуу цаасан дээр бичжээ.
- Дэлхий дээр нийт 130 тэрбум орчим ном байдаг. Энэ бол бүх номны хэвлэгдсэн тоо ширхэг биш, бүтээлийнх нь тоо юм.
- Хамгийн нууц ном бол Войничийн гар бичмэл. Дундад зууны энэхүү гар бичмэлд ямар нэгэн ургамлын тухай бичсэн байдаг ч өнөөг хүртэл тайлж чадаагүй юм. Энэ номыг дэлхий дээр огт байдаггүй хэлээр бичсэн бөгөөд тэрхүү ургамал нь ч дэлхий дээр байдаггүй бололтой. Өнөөг хүртэл уг номын гарал үүслийн талаар маргаан дэгдэж, янз бүрийн хувилбар дэвшүүлсээр байна.
- Леонардо да Винчийн “Лестерийн хууль” бол дэлхийн хамгийн үнэтэй номын нэг. Энэ номыг Билл Гейтс нэгэн дуудлага худалдаагаар 24 сая.ам доллараар худалдан авсан юм. Сонирхолтой нь энэхүү номын толины тусгалаар бичсэн бөгөөд уншихын тулд толинд тусгах шаардлагатай аж.
- “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийг мэдэхгүй хүн бараг үгүй. Гэхдээ Аладдины эдгээр үлгэрийн анхны хувилбар араб бус, хятад хэлээр бичигдсэнийг мэдэх хүн тун цөөн.
- Л.Кэрроллын “Алиса гайхамшгийн оронд” номыг ярьдаг амьтадтай хэмээн Хятадад хориглосон байдаг.
- Алдарт Харвардын номын санд хүний арьсан цаасаар хийсэн дөрвөн ном байдаг.
- “Гулливерийн адал явдал”-д тэнгэрийн механикийн хууль, тухайлбал, Ангараг гарагийн дагуулуудын хэмжээ, тэдгээрийн эх гарагаа эргэх онцлог зэргийг одон орон судлаачид мэдэгдэхээс хэдэн зуун жилийн өмнө дүрслэн бичжээ. Энэ бас нэгэн хачирхалтай баримт мөн биз ээ.
- Шексперийн номуудад “хайр дурлал“ гэдэг үгтэй “үзэн ядалт” гэдэг үгнээс бараг 10 дахин их дайралддаг.
- “Робинзон Крузо” цаашид үргэлжилдэг. Энэхүү үргэлжлэлд өнөөх гол баатар маань дахиад хөлөг онгоцны сүйрэлд өртөж, олон сарын турш хуурай газраар явсаар эх нутагтаа харьдаг байна.
- Дэлхий дахинд хэвлэн нийлэх үйл хэрэг үүссэн бүх цаг хугацаанд хоёр тэрбум орчим ном хэвлэгджээ.
- Хамгийн анхны утга зохиолын романд мянган гаруй жилийн өмнө бичигдсэн Японы “Гэнзигийн тухай тууж” ордог.
- Дэлхийн хамгийн алдартай ном бол Библи. Хоёрдугаарт Мао Зедуны эшлэл, гуравдугаарт Бөгжний эзэн ордог байна.
- Дэлхийн хамгийн үр бүтээлтэй ажилладаг зохиолчоор Барбара Картленд тодорчээ. Тэрбээр сард дунджаар хоёр шинэ ном гаргадаг байна.
Leave a Reply