Мачида Сонокогийн “52 герцийн халим” ном 2021 онд Японд бестселлер болж, шуугиан тарьсан бөгөөд “Гуну паблишинг” монгол уншигчдынхаа оюуны санд хөрөнгө оруулахаар албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байгааг дуулгъя.
Та бүхэнд “Ном унших 10 шалтгаан”-ыг хүргэж байна.
- Ном уншдаг хүн урт насалдаг
Хүний тархийг булчин шөрмөстэй адил дасгалжуулах ёстой байдаг ба уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй байдаг байна.
- Стресс тайлагч
Ном уншсанаар сэтгэлийн аливаа дарамтаасаа хөндийрч холдох боломжтой.
- Үгсийн сан баяжна
Уншсанаар таны үгсийн баяжиж байнга харилцаандаа хэрэглэгддэг үгс тань нэмэгдэнэ.
- Уншиж байж бичнэ
Ихэнх зохиолчид байнга уншдаг ба хэлний мэдрэмж, бичих арга барилд нэн тустай бөгөөд ямар нэгэн эссе, зохион бичлэг бичихэд ч уншиж байж л үгсийн сангаа нэмэгдүүлнэ.
- Нойр хүргэнэ
Нойр хулжихад хамгийн тустай нойрны эм бол ном унших.
- Унших нь танин мэдэхүйг хурцалж өгнө
Ном бүрээс ямар нэгэн шинэ зүйлийг байнга олж авч танин мэдэх үйл ажиллагаа тань нэмэгдэнэ.
- Ном унших нь чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тустай
Чөлөөт цагаа хий дэмий үрэхгүйн тулд номтой нөхөрлөөд үзэх хэрэгтэй. Ном уншсанаар цаг хугацааг ч үл мартах болно.
- Ном унших нь амар амгаланг бий болгоно
Уншсанаар өөр зүйлийн тухай бодохгүй зөвхөн тухайн уншиж буй номондоо орж амар амгаланг мэдрэх болно.
- Төсөөлөх чадвар сайжирна
Унших нь таныг шинэ ертөнцийг нээхэд тусална.
- Алдаагүй зөв бичиж сурна
Байнга өөрчлөгдөж байгаа олон үгсийн жагсаалтыг цээжлэхээсээ урьтан дуртай номоо уншингаа зөв бичих чадвараа сайжруулж болно.
Leave a Reply